Upzone.mn-д тавтай морилно уу

 

UP гэж юу вэ?

 

Бид 100 хувь оригинал шинэ болон ашиглаж байсан гар утаснуудыг албан ёсны баталгаат засварын хугацаатайгаар хэрэглэгчдэд санал болгодог. Үүнээс гадна хэрэглэгчид одоо ашиглаж буй гар утсаа програм хангамжийн тусламжтайгаар хамгийн бодитоор үнэлүүлэн манай дэлгүүрт худалдаалж, зөрүүг нь төлөн шинэ гар утас худалдан авах Монголд өөр хаана ч байхгүй боломжийг олгож байна. Хамгийн гол нь таны одоо ашиглаж буй гар утас 100 хувь оригинал байх ёстой.

1.    Өнөөдөр бид техник технологи нүд ирмэхийн зуур хувьсан өөрчлөгддөг цаг үед амьдарч байна. Таны дөнгөж худалдан авсан гар утасны үнэ цаг хугацаа өнгөрөх тусам унаж байдаг. Тэгвэл та утсаа бүрэн хоцрогдож, үнэ алдахаас нь өмнө мэргэжлийн үнэлгээ хийлгэн шинээр худалдан авахыг хүссэн утасныхаа үнээс хасуулан гар утсаа шинэчлэх боломжтой. 

2.    Зарим хэрэглэгчид хэмнэлт хийхийн тулд хэрэглэж байсан гар утас худалдан авахыг хүсдэг ч найдвартайг олоход амаргүй байдаг. Тэгвэл манай дэлгүүр 100 хувь оригинал ашиглаж байсан утаснуудыг хэрэглэгчдэд санал болгодог. Бид хэрэглэгчдээс зөвхөн оригинал гар утсыг худалдан авдаг нь үүний баталгаа юм.

3.    Бид борлуулж буй бүхий л бүтээгдэхүүндээ (шинэ болон ашиглаж байсан) нэг жилийн баталгаат хугацаа олгодог бөгөөд манай мэргэжлийн баталгаат засварын төв таны гар утсыг оношилж, засварлах болно. 

4.    Та шинээр гар утас худалдан авахдаа ашиглаж буй гар утсаа оролцуулснаар хаягдлыг бууруулж, хүрээлэн буй орчиндоо хувь нэмрээ оруулах боломжтой.