“Апдейт Зон” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдаж гар утас электрон барааны засварүйлчилгээ, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь Samsung корпорацийн Монгол улс дахь гар утас болон таблетны борлуулалтын дараах засварын албан ёсны эрхтэй компани бөгөөд компьютер болон гар утас, электрон барааны борлуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж байна. Бид дараах үйлчилгээнүүдийг зах зээлд анхдагч болгон нэвтрүүлж хэрэгчдэд санал болгож байна. Үүнд:
Хуучнаа өгөөд шинийг ав
a.
Та
одоо ашиглаж байгаа гар утасаа солихыг хүсэж байвал урьдчилгаанд тооцуулж өгөөд
зөрүү төлбөр төлөөд шинэ утас авах боломжтой үйлчилгээ юм. Таны утасыг бид зах
зээлийн ханшаас өндөр үнэлэх бөгөөд та зөрүү төлбөрөө манай бүх төрлийн зээлийн
үйлчилгээнүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
b.
Хэрэв
та энэхүү үйлчилгээг ашиглах хүсэлтэй бол дараах холбоосоор өөрийн утасны
үнэлгээг тодорхойлно уу.
Та утасыг зах зээлийн хамгийн боломжит үнээр шууд худалдан авах үйлчилгээ
a.
Энэхүү
үйлчилгээ нь таны хуучин утасыг бид зах зээлийн хамгийн боломжит үнээр шууд
бэлэн мөнгөөр худалдан авах үйлчилгээ ба хэрэв танд яаралтай бэлэн мөнгөний
хэрэгцээ тулгарсан бол тухайн үйлчилгээг сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.
b. Хэрэв та энэхүү үйлчилгээг ашиглах хүсэлтэй бол дараах холбоосоор өөрийн утасны үнэлгээг тодорхойлно уу.
Гар
утас зуучлан борлуулах үйлчилгээ
a.
Бид
таны гар утасыг өөрийн вэб сайт болон пэйж хуудсаар дамжуулан зорилтод
хэрэглэгчдэд хүргэх, худалдан авагчдад төлбөрийн олон төрлийн нөхцлүүдийг санал
болгон хурдан шуурхай борлуулж өгөх үйлчилгээ юм.
b.
Хэрэв
та энэхүү үйлчилгээг ашиглах хүсэлтэй бол дараах холбоосоор өөрийн утасны
үнэлгээг тодорхойлно уу.
Албан ёсны эрхтэй баталгаат засвар
a.
Товч
танилцуулга
i. Манай байгууллага нь Samsung
корпорацийн Монгол улс дахь гар утас болон таблетны борлуулалтын дараах
засварын албан ёсны эрхтэй компани бөгөөд гар утас, электрон барааны
борлуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж байна.
b.
Бүрэн автомат оношилгооны систем
i. Та
өөрийн гар утсын ажиллагааг шалгах хүсэлтэй бол манайд хандаж автомат
оношилгооны системээр оношилгоо хийлгэх боломжтой. Манайх тусгай программыг
тусламжтай таны устыг оношилж оношилгооны тайланг гаргаж өгөхөөс гадна таны
хуучин гар утсан дээр байгаа хэрэгтэй файлуудыг таны шинэ гар утсанд хуулж
өгдөг байгаа. Таны гар утсыг задлах шаардлагагүй. Оношилгооны хугацааг загвар
болон оношилгооны төрлөөс шалтгаалан
5-30 минут хүртэл байна.
c.
Тусламж, зөвлөгөө
i. Танд
гар утасны ашиглалтын тухай зөвлөгөө үнэгүй өгөхөөс гадна шаардлагатай бол танд
тохиргоог хийж өгнө. Таны гар утасны программ хангамж хуучирсан, доголдсон
тохиолдолд бид программыг шинэчилж суулгаж өгч холбогдох тохиргоог хийж өгнө.
Мөн таны хүсэлтээр бид программ суулгаж өгөх ба танд гар утсыг ашиглахад гарсан
бэрхшээлтэй асуудалд туслах болно.
d.
Үйлчилгээний
үнэ, тариф
i. Хавсралтаар EXCEL файл -аас татаж авах