1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. www.upzone.mn нь Апдейт зон ХХК-ийн онлайн худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөлөөр уг ёсны вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн /цаашид “бараа” гэх/ худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, платформоор үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Апдейт зон ХХК /цаашид “www.upzone.mn” эсхүл “компани” гэх/ болон хэрэглэгч /цаашид “захиалагч” гэх/ хамтран хяналт тавина.
2. ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Апдейт зон худалдааны тэмдэгтүүд нь компанийн өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2.2. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
2.3. Захиалагч нь веб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вебийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
3. ЗАХИАЛАГЧИЙН БҮРТГЭЛ
3.1. www.upzone.mn-ээр үйлчлүүлэхдээ захиалагч вэб сайтад бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн захиалагч вэб сайтын бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг бөглөж, илгээнэ..
3.2. Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба захиалагчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хамгаална.
3.3. Нэг захиалагч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
3.4. Мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс захиалагч нь нэвтрэх нэр, пин код зэрэг мэдээллээ бусдад дамжуулахаас сэргийлж төлбөр тооцооны системээс гарч, веб хөтчөө хааж гарна. Хэрэв нэвтрэх нэр, нууц үгээ алдсан бол нэн даруй солино.
3.5. Захиалагчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглаж хийсэн аливаа үйлдлийг захиалагч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, сайн дураараа хийсэн гэж үзнэ.
4. ТӨЛБӨР ТООЦОО
4.1. Вэб сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн үнэ байна.
4.2. Хэрэв худалдан авсан барааг буцаах хүсэлт гаргасан тохиолдолд бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс хүргэлтийн зардал болон холбогдох бусад зардлыг хасан тооцож шилжүүлэхийг анхаарна уу.
4.3. www.upzone.mn ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажна.
4.4. Төлбөр илүү төлөгдсөн бол www.upzone.mn ажлын 3 өдөрт багтаан захиалагчийн дансанд буцаан шилжүүлнэ.
4.5. Төлбөрийг дансаар банкны шилжүүлэг, картаар, хүргэлтийн болон өрөө ирж авах үед бэлэн мөнгөөр хийнэ.
4.6. Интернэт доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, захиалагчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд www.upzone.mn хариуцах боломжгүй.
5. ХҮРГЭЛТ
5.1. Энгийн хүргэлт /Улаанбаатар хот дотор хүргэлт/ 10'000₮ байна. /24-48 цагийн дотор/.
5.2. Орон нутгийн хүргэлт: Захиалагчийн сонголтоор 2 төрөл байна. Үүнд:
5.2.1. Орон нутгийн чиглэлийн тээврийн хэрэгсэлд хүргэлт хийх үнэ: 10'000₮ байна. /24-48 цагийн дотор/ Хүргэлтийн хугацаа болон аюулгүй байдалд хариуцлага хүлээхгүй болно.
5.2.2. Манайхаас санал болгож буй орон нутгийн хүргэлтээр хүргүүлэх байршлаас хамааран үнийн дүн өөр байна.
5.3. Хот доторх хүргэлт хийх хязгаарууд
5.3.1. Баруун зүгт: 5 шарын эцсийн эцсийн буудал
5.3.2. Зүүн зүгт: Чулуун овоо, Ботаникийн эцсийн буудал
5.3.3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
5.3.4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Мишээл экспо
5.3.5. Дээрх хязгааруудаас давах бол захиалагчтай хэлцэл хийн хүргэгдэх болно
5.4. Барааг хүлээж авах
5.4.1. Захиалагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээж авна. Гарын үсэг зурж хүлээн авснаар барааг захиалагчийн өмчлөлд бүрэн шилжсэнд тооцно.
6. Бараа солих, буцаах журам
6.1. Захиалагчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн гэмтэлтэй тохиолдолд сольж болно. Үүнд:
6.1.1. Бараанд эвдрэл гэмтэл үүсээгүй, ашиглаагүй, эд ангийг солиогүй, барааны шинэлэг байдал алдаагүй байх;
6.1.2. Барааны иж бүрдэл, эд ангиуд бүрэн гүйцэт байх;
6.1.3. Хайрцаг сав, зөөлөвч хөөс, гарын авлага, дагалдах хэрэгсэл гэх мэт бүгд бүрэн бүтэн байх;
6.1.4. Худалдан авалтын бичиг баримт гүйцэт байх (баталгааны хуудас, бараа хүлээлцэх акт, зарлагын баримт );
6.2. Захиалагч буцаалт хийж буй барааны үнийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний үнийн дүнтэй бараагаар сольж болох ба өндөр үнийн дүнтэй бараагаар сольж буй тохиолдолд нэмэлт төлбөрийг төлж барааг авна.
6.3. Буцаалт хийж буй барааны үнийн дүнгээс бага үнийн дүнтэй бараагаар солих тохиолдолд үлдсэн үнийн дүнг буцаан олгох боломжгүй.
6.4. Дараах тохиолдолд барааг буцаахгүй:
6.4.1. Захиалагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан,
6.4.2. Захиалагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан,
6.4.3. Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан,
6.4.4. Барааны баглаа боодол гэмтсэн, барааг дагалдах хэрэгсэл, бичиг баримт бүрэн бүтэн байдлаа алдсан,
6.4.5. Захиалагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд,
6.4.6. Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй гэж заасан,
6.4.7. Үйлдвэрлэгчийн, нийлүүлэгчийн гэмтэлтэй шалтгаанаар буцаах бараа нь Засварын төвөөс үзлэгээр нотлогдоогүй,
6.4.8. Бараа солих болон буцаах журамд заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд.
7. БУСАД
7.1. Компанийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг upzone фейсбүүк хуудас, order@upzone.mn цахим зурвас болон 7755-2444 шугамаар хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
7.2. Захиалагчийн захиалга баталгаажуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл нь захиалга хүлээж авах хүртэлх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажуулах үеийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.